Манай цэцэрлэгийн түүх

Чойбалсан сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1965 оны 10-р сарын 25нд Дорнод аймгийн АДХГЗ –ны Гэгээрлийн хэлтсийн 66 тоот захирамжийн дагуу Хэрлэнгийн САА-н атарчдын байранд 25 хүүхэдтэй, 5 ажиллагсадтай анх байгуулагдаж байсан.

Газар зүй:  Чойбалсан хотоос 50 км зайтай Чойбалсан сумын төв Хулстай гэдэг газарт байрладаг. Хулстай, Сүмбэр, Энгэр шанд, Хөх нуур гэсэн 4 багтай.

Үйлдвэрлэл, үйлчилгээ: Одоогийн байдлаар 5 бүлэгт 144 хүүхэд, 24 багш ажиллагсадтай 100 хувь мэргэжлийн багшаар хангагдан  сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Цэцэрлэгийн барилга нь 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хэдий ч ердийн бүлэгт 144 хүүхэд, нүүдлийн бүлэгт 40 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх үйлчилгээг хүргэж ажиллаж байна. Нийт 517,670251 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Улсын төсвөөр 100% санхүүждэг жилийн төсөв 272162,2 сая төгрөгт хэлбэлздэг.

Цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 232914783 төгрөгийн өртөг бүхий 1 барилга байгууламжтай. 27415837 төгрөгийн тоног төхөөрөмжтэй.

Сургалтын үйл ажиллагаа явуулж буй барилгын хүчин чадал 100 хүүхэд хүлээн авах чадалтай зориулалтын барилгатай.

2011 онд улсын төсвөөр засварт орсон. Цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор 5 бүлэг болгон өргөжүүлсэн.  Орон нутгийн онцлогт тохируулан 2-3 багт нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулж, мөн олон улсын төсөл хөтөлбөрт хамруулан хувилбарт сургалт зохион байгуулах зэргээр цэцэрлэгт хамрагдах боломжгүй малчдын болон эмзэг бүлгийн хүүхдэд  сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж ирснээр хамран сургалт  87 % -д хүрсэн.

Цэцэрлэг нь 4300 мэзэмшил газартай. Нам даралтын уурын зуухтай ба цэцэрлэгийг дулаанаар хангадаг. Төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон, интернэтэд холбогдсон. 2016 онд Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 4,2 сая төгрөгийн камержуулалт, тохижилтийн ажил хийгдсэн.  Ахуйн болон ундны хэрэглээний цэвэр болон бохир усыг зөөврөөр ашигладаг.

 

Сэтгэгдэл