Танилцуулга

2016-2017 оны хичээлийн жилийн зорилго

Багш, ажилтан, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, эрүүл, чийрэг, зөв төлөвшүүлэх эрүүл таатай орчин бүрдүүлж, эрсдэлгүй бүсийг  нэмэгдүүлэн тэдний бие даан тасралтгүй хөгжих хүсэл сонирхлыг нь дэмжин, орон нутаг, эцэг эх, олон нийтийн оролцоог сайжруулна.

2016-2017 оны хичээлийн жилийн зорилтууд

  1. Сум орон нутаг, цэцэрлэгийн онцлогийг илэрхийлсэн, хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, сонирхлыг дэмжсэн үзэл баримтлал бүхий сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх боловсролын чанартай үйлчилгээг үзүүлж  хяналт, үнэлгээний ажлыг сайжруулна .
  2. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэн эрүүл, чийрэг, зөв төлөвшүүлэн, аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулж эрсдэлгүй бүсийг  нэмэгдүүлсэн эрүүл таатай, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх боломж бүхий  сургалтын орчин бүрдүүлнэ.
  3. “Хүүхдийн хөгжил, хүмүүжилд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлье.” зорилтот жилийн хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэн цэцэрлэг, багш, хүүхдийн хөгжилд орон нутгийн оролцоо, эцэг эх, иргэдийн хамтын үйл ажиллагааг чанаржуулна.
  4. Сумын 2-5 насны хүүхдийн 85-88%-ийг цэцэрлэгт хамруулан хамрагдаж чадахгүй 5 настай хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөрт хамруулан хувилбарт сургалтын чанарыг сайжруулна.

Уриа

       Хүүхэдтэйгээ хамтдаа хөгжиж, хүмүүнлэг, бодит чадвартай, хүн чанартай, ёс зүйг эрхэмлэдэг иргэн төлөвшүүлэхэд багш ажилтан бүр хувь нэмрээ оруулцгаая!

Байгууллагын танилцуулга

2016-2017 оны хичээлийн жилд  сумын хэмжээнд  СӨБ-д хамрагдах 230 хүүхдээс хувилбарт сургалтаар 38 хүүхэд, ердийн бүлэгт 144 хүүхдэд СӨБ олгон  24 багш ажилчид, бэлтгэл бүлэг 1, ахлах бүлэг 2,  дунд бүлэг 1, бага бүлэг 1 нийт 5 бүлэгтэй сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл